Орон нутгийн нислэг сэргэж байгаатай холбогдуулан нислэгийн үнэ тариф, цагийн хуваарь болон бусад цаг үеийн асуудлаар Зам, Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Орон нутгийн есөн чиглэлд нислэг сэргээж, нислэгийн үнэ тарифыг 2-2.5 дахин бууруулах ажлын хуваарийг гаргасан. МИАТ ТӨХК нислэг үйлдэхээр болсон.
Баян-Өлгий аймаг гэхэд хоёр талдаа 1.7 сая төгрөг байгаа бол 810-900 мянган төгрөг болно. Мөрөн рүү хоёр талдаа 1.5 сая орчим төгрөгөөр нисдэг байсан бол 500-680 мянган төгрөг болж буурах бололцоо бүрдэж байгаа.