fitness
  • 405 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-14

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны системд шинэчлэлт хийсэн талаар өнөөдөр мэдээллээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал асан, зөвлөх Ж.Ган-Эрдэнэ "Боловсролын Зээлийн Сангийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, сонгон шалгаруулалтыг хэрхэн шударга, олон нийтэд ил тод зохион байгуулах талаар мэргэжилтнүүдтэй хамтран ажиллалаа.

БЗС-гийн сонгон шалгаруулалтын материалын шалгалт байдаг. Тухайн хүн материалаа илгээж, үүнийг нь хүн шалгаж оноо тавьдаг. Тэгвэл сонгон шалгаруулалтын энэхүү материалыг автоматаар засдаг программ нэвтрүүлж байна.  Ингэснээр хүний оролцоогүй боллоо гэсэн үг. Шалгуулагч  өөрөө хэдэн оноо авснаа харах боломжтой болж байгаа.

Хоёрдугаарт БЗС-гийн сонгон шалгаруулалтад суралцах чадварын үнэлгээг нэмж байгаа. Энэ нь тухайн хүн дараагийн шатны боловсролыг эзэмшиж чадах эсэхийг тодорхойлсон олон улсын XXI зууны зөөлөн ур чадварын үнэлгээ юм. Үнэлгээний дүн шалгуулагч шалгалт өгсөн даруйд нээлттэй гарна.  Зээл, тусламж, тэтгэлэг авчхаад тухайн мэргэжлээр суралцахгүй, төгсөхгүй байх асуудал байвал урьдчилж мэдээлэх давуу талтай болж байна.

БЗС-гийн сонгон шалгаруулалт хүний оролцоогүйгээр явагдах бүрэн боломжтой боллоо" хэмээн мэдээллээ.

Түүнчлэн "Төрийн албаны шалгалт болон сонгон шалгаруулалтад ярилцлага хийдэг байдлаас татгалзаж байгаа"-г ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэв.

Бусад мэдээ

АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас SD70ACe/LW загварын 16 зүтгүүртэй боллоо

АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас SD70ACe/LW загварын 16 зүтгүүртэй боллоо

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 тэрбум

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-т бүртгэлтэй Daewoo маркийн 22 автобусыг хүчний байгууллагуудад шилжүүлнэ

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-т бүртгэлтэй Daewoo маркийн 22 автобусыг хүчний байгууллагуудад шилжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаан өнөөдөр болж байна. Тус хурлаар энэ оны газар зохион бай

Ариунзул С.
Ариунзул С.