fitness
  • 450 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-16

Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй.  

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий тус төслийн бүтээн байгуулалтын технологийн бус барилга байгууламжийн ажил EPC-1-ийн гэрээний хүрээнд эхэлсэн.

EPC-2 багц ажлын хүрээнд технологийн байгууламжууд баригдах бол EPC-3 багц ажлын хүрээнд дулааны цахилгаан станц ашиглалтад орно.

EPC-2 болон EPC-3 багц ажлын гэрээ 2022 онд байгуулагджээ. Тус үйлдвэрийн газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation”компани 2022 оны сүүлчээс ажлаа эхлүүлсэн байна.   

“Тус үйлдвэрт хил гаалийн нөхцөл байдлаас үүдэж бараа материалын хомсдол, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үүдсэн алдагдал, мөн ажиллах хүчний визийн асуудал зэрэг бэрхшээл гарсан.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарна, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно, гадаад худалдааны алдагдал буурах боломж бүрдэнэ.   

Стратегийн өндөр ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байгаа"-г төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ ЗГХЭГ-ын дарга  мэдэгдэв.

Дотоодын түүхийн эдэд тулгуурласан Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2020-2024 онд барьж байгуулах төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХА

Бусад мэдээ

Жүдо бөхийн дунд жингийн тамирчид өнөөдөр Доха-г зорилоо

Жүдо бөхийн дунд жингийн тамирчид өнөөдөр Доха-г зорилоо

Катарын нийслэл Дохад тавдугаар сарын 7-14-нд болох жүдогийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгар

Лу.Гантөмөр: АН өнгөрсөн парламентын 10 суудлаа 43 болгож чадлаа. Бид эв нэгдлээ ханган сонгуульд орохыг зорьсон, чармайсан

Лу.Гантөмөр: АН өнгөрсөн парламентын 10 суудлаа 43 болгож чадлаа. Бид эв нэгдлээ ханган сонгуульд орохыг зорьсон, чармайсан

Ардчилсан Нам(АН)-ын дарга Лу.Гантөмөр "АН-ыг дэмжиж саналаа өгсөн 440,000 гаруй иргэд, сонгогчдодоо

Ариунзул С.
Ариунзул С.