fitness
  • 440 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-16

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу Улсын дээд шүүхээс санал болгох Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн 7.11-д заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал аваагүй нэр дэвшигчийг дахин бүртгэхгүй.

Нэр дэвшигчийн материалыг 2023 оны 6  дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон info@supremecourt.mn и-мэйл цахим шуудангаар (PDF форматаар) хүлээн авна.

Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

1.Нэр дэвших тухай хүсэлт (гарын үсэг зурсан байх);

2.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор баталсан);

3.Иргэний үнэмлэхийн хуулбар;

4.Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5.Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь;

6.Хууль зүйн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт.

Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.

Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх бөгөөд олонхын санал аваагүй нэр дэвшигчийн талаар тайлбар гаргахгүй, нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Эх сурвалж: Улсын Дээд шүүхийн Тамгын газар

Бусад мэдээ

ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.08) хуралдаан 09 цаг 46 минутад ги

ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АСЕАН-Ы АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АСЕАН-Ы АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Тайланд улсын Бангкок хотноо 6 сарын 17-27 хооронд зохиогдож буй 2023 оны АСЕАН-ы аварга шалгаруулах

Ариунзул С.
Ариунзул С.