fitness
  • 536 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-16

“Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Нээлттэй Увс аймаг”  хөтөлбөрийн талаар аймгийн удирдлагууд мэдээллээ.

Энэ хөтөлбөрт хотоос хөдөө рүү шилжин суурьших иргэдэд ямар дэмжлэг үзүүлэх талаар тусгажээ. Увс аймагт нэн шаардлагатай ажлын байранд ирж ажиллах боловсон хүчинд байгууллага болон аймаг,сум ямар дэмжлэг үзүүлэх талаар маргааш танилцуулна. Маргааш 16:00-18:00 цагийн хооронд "UB palace"-ын танхимд Увс аймгийн хөгжлийн хөтөлбөрийг танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт хийх юм байна.

Уулзалтаар Увс аймагт иргэд, бизнес эрхлэгчдэд ажлын байр болон бизнесийн ямар боломжууд байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус аймгийн 19 сумын удирдлагууд танилцуулах аж.

Өнөөдөр болсон хэвлэлийн хурлаар Увс аймагт ойрын ирээдүйд хэрэгжих  хоёр томоохон төслийг танилцуулав:

1. “Олон улсын худалдаа тээвэр логистикийн төв” хил дамнасан аялал жуулчлал төсөл. 3000 ажлын байр бий болгох зорилготой. Энэ сүлжээг байгуулахад Увс-Ховд аймгуудын төвийг холбосон 163.3 км авто зам барих шаардлагатай.

2. Баруун туруун хөдөө аж ахуйн цогцолбор төсөл. 300 ажлын байр бий болгох зорилготой.

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд “Увс аймагт 3000 гаруй нээлттэй ажлын байр байна. Бид бизнес, үйлчилгээ эрхлэгчдийг газрын бодлогоор дэмжинэ. Соёлын сэргэлт бодлогын хүрээнд үндэсний язгуур урлагаа эргэлтэд оруулах, аялал жуулчлалтай холбох ажлуудыг хийнэ. Бид  элчин сайдууд, хөдөлмөрийн байгууллагуудад маргааш болох уулзалтын урилга хүргүүлсэн. Увс аймгийн иргэд ч хөтөлбөрт оролцох нээлттэй”  гэлээ.

Нээлттэй аймаг хөтөлбөрийг өнгөрсөн нэгдүгээр улирлын аймгийн ИТХ-аар батлуулжээ. Энэ төлөвлөгөөний дагуу Эрдэнэт хотод энэ сарын 14-нд, Дархан хотод 15-нд хөтөлбөрөө танилцуулсан байна.

Бусад мэдээ

Таван шарын нүхэн гарцын ажил ирэх сарын нэгэнд дуусна

Таван шарын нүхэн гарцын ажил ирэх сарын нэгэнд дуусна

Улаанбаатар хотын 4 байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж буй. Үүний нэг “Таван шар”-ын нүхэн

130 тэрбум төгрөгийн өртэй Чингис хаан банкийг Өвөр Монголын компани эзэмшихээр хэлэлцээ хийж байна

130 тэрбум төгрөгийн өртэй Чингис хаан банкийг Өвөр Монголын компани эзэмшихээр хэлэлцээ хийж байна

“Чингис хаан банкийг босгоход их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Өвөр Монголын уул уурхайн

Ариунзул С.
Ариунзул С.