fitness
  • 313 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-16

ЭТТ” компанийн өмнөх удирдлагууд БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас 603 сая ам.долларыг урьдчилж  авсан. Одоо тус компанид 130 сая ам.долларын зээл төлөх ёстой. Энэ үлдэгдлийг ирэх наймдугаар сард борлуулж дуусна. Ингэснээр “ЭТТ” борлуулсан нүүрсний орлогоо 100 хувь хүлээн авдаг болно гэж тус компаниас мэдээлэв.

Чалко компанид “ЭТТ”-н талаас нийт жолооч нарынхаа 30 хувийг монгол иргэн байлгах шаардлага тавьсныг хүлээн авч, хэрэгжүүлж эхэлжээ.

Мөн “Бодь” групптэй байгуулсан 27 гэрээнээс одоо нэг л гэрээ л үлдэж, бусдыг нь дуусгавар болгожээ. “ЭТТ” тус группт уурхайн ам нөхцөлөөр буюу харьцангуй хямд үнээр нүүрс нийлүүлж байв. Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Би өнгөрсөн оны аравдугаар сард томилогдон ирснээс хойш ам нөхцөлтэй гэрээ огт зураагүй. Мөн С зөвшөөрлийг 15 сая төгрөгөөр худалдлаа гэх мэт ташаа мэдээллүүд тарсан” гэсэн юм.

“ЭТТ” энэ онд нийт 23 сая тонн нүүрс худалдах төлөвлөгөөтэй байв. 2023 оны улсын төсвийг тодотгосны дараа энэ дүнг 30 сая тонн болгон нэмжээ.

Бусад мэдээ

Шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай, Өвөрхангайн нутагт нийт 189.4 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авна

Шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай, Өвөрхангайн нутагт нийт 189.4 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авна

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулж, шаардлагатай суурь суд

Турк, Сирийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 7800 давлаа

Турк, Сирийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 7800 давлаа

Туркийн өмнөд, Сирийн умард хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлт 7800 гаруй хүний амийг авч одоод байн

Ариунзул С.
Ариунзул С.