fitness
  • 296 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн өдрийг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар мэндчилгээ дэвшүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээндээ Монгол Улсын Ерөнхийлөгчид 55 насны ойг тохиолдуулан баяр хүргэж, хоёр улсын найрсаг, сайн хөршийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн зүтгэлийг үнэлж байдгаа илэрхийлэв. Хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны тулгамдаж буй асуудлуудаар цаашид үр бүтээлтэй хамтран ажиллана гэж найдаж байна гэжээ.

БНХАУ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэнд хүргэж, өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн төрийн айлчлал амжилтай болж, хоёр улсын харилцааны өндөр түвшнийг харуулсныг тэмдэглэжээ. Талуудын харилцан итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын харилцааг тасралтгүй шинэ хөгжилд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

Эх сурвалж: President.mn

Бусад мэдээ

С. Баярцогт: Би удахгүй өөрийн фэйсбүүк, твиттер, инстаграм, тик ток хуудсыг нээж гараад буй асуудлуудад цаг тухайд нь үнэн зөв мэдээлэл өгнө

С. Баярцогт: Би удахгүй өөрийн фэйсбүүк, твиттер, инстаграм, тик ток хуудсыг нээж гараад буй асуудлуудад цаг тухайд нь үнэн зөв мэдээлэл өгнө

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо (АЭХ)-ны ерөнхийлөгчийг сонгох дээд чуулганыг зохион байгуулах талаа

Нүүрсний асуудлаарх ерөнхий сонсголын тайланг УИХ-д танилцуулна

Нүүрсний асуудлаарх ерөнхий сонсголын тайланг УИХ-д танилцуулна

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 26-наас 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх ас

Ариунзул С.
Ариунзул С.