fitness
  • 544 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-05

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй"-г мэдэгдэв.

Түүнчлэн нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журам сахиулах, бэлэн байдлыг хангах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 5,667 зөрчил бүртгэгдсэн нь 15.6 хувиар өссөн үзүүлэлт.

Архидан согтуурч, зөрчил гаргасан 1,459 иргэнийг эрүүлжүүлсэн. Архины сайн дурын эмчилгээнд 35 хүнийг хамрууллаа. Олон нийтийн газар зүй бусаар авирласан зөрчил, хуурамч дуудлага мэдээлэл өссөн” хэмээн мэдээллээ.

Гэр оронгүй 159 иргэнийг бүртгэлжүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. ЕБС-ийн бага, дунд ангийн хүүхдүүдийн дунд дээрэлхэлт нэмэгдсэн болохыг тэрбээр анхааруулав.

Бусад мэдээ

Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө

Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараа

ХХБ-ТАЙ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЛАГСДЫГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХАМРУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ХХБ-ТАЙ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЛАГСДЫГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХАМРУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн яам банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банктай Хамтын ажиллагааны са

Ариунзул С.
Ариунзул С.