fitness
  • 496 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-20

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, ажил олгогч аж ахуйн нэгж, оюутны төлөөлөлтэй “Аялал жуулчлалын салбарын хүний нөөц,тогтвортой байдал” сэдвийн хүрээнд өнөөдөр өглөөний уулзалт хийж байна. 

Аялал жуулчлалын салбар ковид цар тахлын улмаас тур оператор 78 хувь, жуулчны бааз 68 хувь, зочид буудал 25 хувь, зоогийн газар 50 хувиар хүний нөөцөө алджээ. Харин энэ чиглэлийн мэргэжлээр 16 их дээд сургууль мэргэжилтэн бэлтгэдэг ба 2007 онд 7251 оюутан төгсөж байсан бол 2022 онд 979 болж буурсан байна. Аялал жуулчлалын салбар зуны гурван сард л ажилладаг, тогтвортой ажлын байр байхгүй, суралцагчдын ихэнх хувь нь Улаанбаатар хотынх байдаг тул орон нутагт ажиллах хүсэлгүй, гаднын оронд суралцаж, ажиллахыг илүүд үздэг байна. 

Монголд аялал жуулчлалын хөтчийн хамгийн өндөр цалин 60 мянган ам.доллар байна гэж танилцуулав.  

Иймд аялал жуулчлалын салбарынхан нэгдэж энэ чиглэлийн мэргэжил сонгон суралцаж буй оюутнуудад 400 сая төгрөгийн тэтгэлэг зарласан ба элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/орон даяар өрнөж байгаа энэ үед мэргэжил сонголтод аялал жуулчлалын салбарыг сонгох нөлөөллийн аяныг эхлүүлж байгааг онцлов. 

 
Мөн хөдөө орон нутгаас аялал жуулчлалын салбарыг сонгох, орон нутгийн онцлог, брэндинг бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын компаниуд зөвхөн зуны гурван сард жуулчин авдаг биш жилийн дөрвөн улиралд авдаг байх, тогтвортой аялал жуулчлал, ажлын байр бий болгох шаардлагатай байгааг салбарын төлөөллүүд хэллээ. 

Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр, Уур амьсгалын өөрчлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Цэрэндулам, ТЗУГ-ын дарга Б.Баярмаа, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Энхчимэг, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, МСҮТ-ийн захирал А.Халиунаа, Монголын аялал жуулчлалын холбооны дэд дарга Д.Отгонбаяр, Хөтөч тайлбарлагчдын холбооны зөвлөх М.Нарангэрэл, Зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл, болон СЭЗИС, ХААИС, МУБИС, Сити их сургууль, Их засаг ОУИС,  Аялал жуулчлалын ур чадварын сургууль, Глобал удирдагч ИС, БОАЖ-ын Сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнууд болон мэргэжлийн ангийн судлаач оюутнууд оролцож байна. 

Бусад мэдээ

Монголын 19 залуу бөх Португалын Гран Прид зодоглоно

Монголын 19 залуу бөх Португалын Гран Прид зодоглоно

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн, оны эхний Гран При Португал улсын Алмада хотод болно. Тус тэмцээ

ЦУОШГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

ЦУОШГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.2023 он

Ариунзул С.
Ариунзул С.