fitness
  • 411 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-20

Инновац, цахим бодлогын байнгын хорооноос 2022 оны аравдугаар сарын 24-нд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд шаардлагатай 11 арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Өнөөдөр тус байнгын хорооны хуралдаанаар хэрэгжилтийн явцтай танилцсан байна. Байнгын хорооны тогтоолд төлбөр тооцооны цахим шийдлүүдийг хялбаршуулах талаар хэд хэдэн заалт байсан. Тухайлбал,

Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу “И-баримт”-ын төлбөрийн цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим төлбөрийн систем буюу банкны аппликэйшн, карттай холбож төлбөрийн баримтыг цаас уншуулахгүйгээр шууд бүртгэгддэг болгох чиглэлийг байнгын хорооноос өгсөн. УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хэрэглэгчийн “И-баримт”-ын системийг банкны төлбөр тооцооны системтэй шууд холбосноор цаасан баримт хэвлэдэг байдлыг халж, зах, худалдааны төвүүдэд хийсэн жижиг гүйлгээнүүдийн урамшуулал бүрэн бүртгэгдэх ач холбогдолтойг тухайн үед хэлж байлаа.

Тэгвэл өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өгсөн мэдээллээр одоогийн байдлаар нийт 20 байгууллагыг “И-баримт” системтэй холбосон бөгөөд 2023 оны тавдугаар сарын байдлаар нийт 38 сая баримтыг утасны дугаараар шууд бүртгэсэн байна. Мөн энэ оны хоёрдугаар улиралд багтаан “CU” үйлчилгээний төвийг тус системд холбохоор,  мөн 106 байгууллагын 61128 хэрэглэгчийн кассын системийг шинэчилж 3.0 хувилбарыг нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв.

Бусад мэдээ

Өнгөрсөн шөнө орсон цасыг ТҮК-ийн ажилчид үүрийн 04:00 цагаас эхлэн цэвэрлэж байна

Өнгөрсөн шөнө орсон цасыг ТҮК-ийн ажилчид үүрийн 04:00 цагаас эхлэн цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор нийслэлийн хэмжээнд шөнийн 04:00 цагаас эхлэн тохижилт, үйлчилгээний байг

Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус байгууламжуудыг энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус байгууламжуудыг энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулна

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингээс Монгол Улс

Ариунзул С.
Ариунзул С.