fitness
  • 469 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-21

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн усан сан бүрэлдэх болон барилга байгууламж баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших айл өрхийн иргэнд Засгийн газрын 2022 оны 146 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож нөхөн олговор олгохоор тогтлоо.

Тус тогтоолоор байнгын оршин сууж байсан айл өрхийн иргэнд өөр газар шилжин суурьших зориулалтаар олгох нэг удаагийн нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа юм. Тэгэхээр нэг иргэнд 19.8 сая төгрөг олгоно.  

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэхээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг тус тус дамнан орших 28,000 (хорин найман мянган) га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Бусад мэдээ

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Вьетнам улсад албан ёсны айлчлал хийлээ

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Вьетнам улсад албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Ардын д

Энэ жил таван аймаг, 46 сумдын тэгш 100 жилийн ойн баяр болно

Энэ жил таван аймаг, 46 сумдын тэгш 100 жилийн ойн баяр болно

Цагдаагийн байгууллагаас жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Орон нутгийн зам хөдөлгөөний соё

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.