fitness
  • 406 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-22

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцээрт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев нар  гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сан нийтдээ 167,4 тэрбум  төгрөгөөр нэмэгдэх бөгөөд талууд ижил тэнцүү 83,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм.

Оросын тал “Улаанбаатар төмөр зам” ХНН-т 5 зүтгүүр нийлүүлэх бол Монголын тал УБТЗ-ын суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, Улаанбаатар зүтгүүрийн депогийн засварын баазыг шинэчлэх, дохиолол холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1993, 1995 онуудад Сангийн яамаар дамжуулж авсан Японы МонП-1, МонП-2 гэгддэг 83,6 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийн эргэн төлөлтийн асуудлыг шийдсэн.

Ийнхүү олон жил ужгирч шийдлээ олохгүй байсан УБТЗ-ын их өрийн асуудлыг төр, засаг, УБТЗ-ын удирдлагын уйгагүй зүтгэл чармайлтын үр дүнд шийдсэнээр тус нийгэмлэг хугацаа хэтэрсэн өргүй болохоос гадна УБТЗ-ын санхүүгийн чадавх сайжирч, дүрмийн сан нэмэгдэх боломжтой болж байна.  

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Бусад мэдээ

Сэлбэ голын баруун талд баригдаж буй барилгын ажлыг зогсоолоо

Сэлбэ голын баруун талд баригдаж буй барилгын ажлыг зогсоолоо

Сэлбэ голын баруун талд буюу Далай Тауэрын эсрэг талд баригдаж буй барилгын ажлыг зогсоолоо. Тодруул

Ирэх хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудын асуудлыг шийднэ

Ирэх хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудын асуудлыг шийднэ

2023-2024 оны хичээлийн жилд гурван ээлжид шилжих эрсдэлтэй сургуулиудын асуудлыг нийслэлийн удирдла

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.