fitness
  • 403 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-26

Монгол улсад 2023 оны байдлаар нийт 223,680 жуулчин хүлээж авч 324 сая ам.долларын орлого эдийн засагт төвлөрүүлсэн. Төлөвлөснөөс 78,9%-ийн гүйцэтгэлтэй бөгөөд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Казакстан улсын жуулчдын урсгал нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг БОАЖЯ-аас мэдээллээ.

skip-share

Жуулчдын 80-аад хувь нь визгүй, визийг түр чөлөөлсөн орнуудаас ирсэн  байгаа нь визийн шаардлагаас хөнгөлж, чөлөөлсөн арга хэмжээ үр дүнтэй байна гэж дүгнэж байна.

Чингис хаан агаарын тээврийн боомтоор 38,1% нь хүрэлцэн ирсэн бол Алтанбулаг, Боршоо, Замын-Үүд, Цагааннуурын боомтуудаар бусад голлох жуулчид ирж аялжээ. Жуулчдын 80-аад хувь нь визгүй, визийг түр чөлөөлсөн орнуудаас ирсэн  байгаа нь визийн шаардлагаас хөнгөлж, чөлөөлсөн арга хэмжээ үр дүнтэй байна гэж дүгнэж байна. 90 гаруй орны иргэд цахимаар виз мэдүүлэн шийдвэрлүүлэх боломж бүрдсэн.
Мөн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 23 жилийн дараа УИХ-аар хэлэлцүүлэн батлуулав.

skip-share

Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд,  Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд нислэгийг сэргээж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай ниснэ.

Түүнчлэн дотоодын нислэгийг сэргээж, тогтмолжуулах нь аяллыг төлөвлөх, олон улсад зарлаж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхээс гадна дотоодын аяллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Орон нутгийн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд,  Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд нислэгийг сэргээж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн долоо хоногт 1-3 удаагийн давтамжтайгаар нисэх юм.
БОАЖЯ-аас “Welcome to Mongolia” хөтөлбөрийн хүрээнд “Монгол-Солонгосын аялал жуулчлалын форум”, “Япон - Монголын аялал жуулчлалын форум-2023” -ыг амжилттай зохион байгуулсан бол энэ сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бизнес форумыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж буй.

Энэ онд жуулчдад зориулан 69 арга хэмжээ зохион байгуулахаас 29-ыг нь тогтмолжуулах аж.

Бусад мэдээ

Манай улс эх, нярай, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулж чадсан есөн орны нэг болжээ

Манай улс эх, нярай, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулж чадсан есөн орны нэг болжээ

Жил бүрийн тавдугаар сарын 5-ныг Олон улсын эх баригчдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн Эх бари

Эрт илрүүлгийн баг нүүдлийн амбулаториор үйлчилж байна

Эрт илрүүлгийн баг нүүдлийн амбулаториор үйлчилж байна

Эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн э

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.