fitness
  • 766 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-26

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын “Дээлтэй Монгол-2023” наадмыг долдугаар сарын 9-ний 11:40-22:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход энэхүү наадам чиглэдэг билээ.

Тус наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбоо болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монгол костюмс” ХХК ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж: "Монгол наадам цогцолбор" орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар

Бусад мэдээ

Авто замчдын цагийн жишиг цалинг 85 хувиар нэмжээ

Авто замчдын цагийн жишиг цалинг 85 хувиар нэмжээ

Авто замын норм нормативын сангийн хөрөнгөөр “Авто зам, замын байгууламжийн төсөв бодоход хэрэглэх а

“Эрдэнэс Тавантолгой” ХК 160 мянган тонн коксжих нүүрс арилжсан байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК 160 мянган тонн коксжих нүүрс арилжсан байна

Нүүрсийг биржээр арилжсанаар 397 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.