fitness
  • 471 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-26

Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр төв талбайд үүдээ нээж, энэ сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас зохин байгуулдаг энэхүү үзэсгэлэнг өнөө жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-тай хамтатган зохион байгуулах гэж байна.

Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгжүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд болон гадаадын экспортлогч нар үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулна.

Дотоод, гадаадын нийт 150 гаруй аж ахуйн нэгж оролцох энэхүү үзэсгэлэн худалдааны эхний өдрийг “Арьс ширэн бүтээгдэхүүний”, хоёр дахь өдрийг “Ноос ноолуурын салбарын” хэмээн тодотгосон бол гурав дахь өдөр нь “Хоршоологчдынх” байх юм.  

Монгол Улсын Засгийн газраас экспортыг дэмжих, ялангуяа уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэмжээг нэмэх зорилгоор “Экспортлогчдын тэмдэглэлт өдөр”-тэй болох шийдвэрийг 2020 онд гаргасан.

Ингэснээр экспортлогчдод жил бүрийн энэ өдрүүдэд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх, борлуулалтаа өсгөх зэрэг олон таатай боломж бий болж буй.

Эх сурвалж: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар

Бусад мэдээ

Нарны хороололд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг үгүйсгэв

Нарны хороололд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг үгүйсгэв

Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороо, “Нарны хороолол”-д оршин суух хаягтай айлд Хэнтий аймгаас ирс

Л.Оюун-Эрдэнэ: Үнэхээр үзэл бодол таарахгүй бол явж болно, УИХ-д таван нам байна

Л.Оюун-Эрдэнэ: Үнэхээр үзэл бодол таарахгүй бол явж болно, УИХ-д таван нам байна

УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд хуралдсан. Түү

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.