fitness
  • 501 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-26

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав.

Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн дүн, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцууллаа.

Өнгөрсөн өвөл инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд 1106 төсөл хэрэгжүүлж, гүйцэтгэл 94 хувьтай байжээ.

20 мянга гаруй аж ахуйн нэгж, 283 мянга орчим өрхийг дулаанаар,455 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангасан.

Төвлөрсөн дулаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 2318 Гкал/ц боловч 31.8 хувийн хэтрэлттэй. Дулааны гол шугам сүлжээ, орон сууцны хороолол дундах насжилт дууссан шугам сүлжээ12 удаа гэмтэж,  цаг тухайд нь засварлажээ.

Ирэх өвлийн бэлтгэл хангахаар 658 төсөл, арга хэмжээ төлөвлөн, хэрэгжилт 30 хувьтай байна. Тодруулбал, улс, нийслэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ. Энэ нь сүүлийн жилүүдэд хийгээгүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэв.

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ орон сууцны хороолол доторх 1223.2 км инженерийн шугам сүлжээний ашиглалтыг хариуцдаг. Нийт шугам сүлжээний 60 хувь нь насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан. Энэ зуны засвараар найман байршилд 3.6 км хос шугам сүлжээ, бусад засварыг гүйцэтгэж байна. Энэ ажил 34 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд угсармал 1077 блок орон сууцыг дулаална. Эхний ээлжид 375 блок барилгад есдүгээр сард багтаан дулаан хэмжих хэрэгсэл суурилуулах юм байна. Хөрөнгө оруулагч талаас оршин суугчид дулаалгын төлбөрийн тодорхой хувийг гаргах, тухайн орон сууц газар хөдлөлтөд тэсвэртэй байдлын дүгнэлттэй байх зэрэг үндсэн шаардлага тавьжээ.

Хотын хэмжээнд  8287 цахилгаан шат бий. Орон сууцанд ашиглаж буй 800 шатны ашиглалтын хугацаа дуусаж байна. Үүнээс ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй 13 цахилгаан шатыг солих шаардлагатай.

Өнгөрсөн жил 160 мянга орчим өрхийг 523 мянга гаруй тонн сайжруулсан түлшээр хангасан. Энэ жил мөн тооны өрхийг 527 мянга орчим тонн түлшээр хангахаар төлөвлөж, 40 мянган орчим тонн түлш нөөцөлжээ.

Зөвлөлийн гишүүд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, нэн шаардлагатай бүтээн байгуулалтын үлдэгдэл санхүүжилт, дулаан холболтыг яаралтай хийх хэрэгтэйг онцлов.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусад мэдээ

Цахим гэрчилгээ олгосноор иргэд замын хөдөлгөөний мэдээллийг авах боломжтой

Цахим гэрчилгээ олгосноор иргэд замын хөдөлгөөний мэдээллийг авах боломжтой

Түгжрэлийг бууруулах цогц ажлын хүрээнд замын хөдөлгөөнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорил

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд Фам Ван Зиангийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд Фам Ван Зиангийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалахы

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.