НЭГ. ЗОРИЛГО
Эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг судлаач, эрдэмтэд болон оюутнуудыг дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэхэд оршино. Шалгарсан судлаачдын бүтээлийг цаашид Монголбанкнаас зохион байгуулсан хурал, хэлэлцүүлэгт илтгүүлж, хэвлүүлэх боломжоор хангана.
ХОЁР. СЭДВИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
Инфляц нь төв банкны зорилт болох нь;
Инфляцад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, тэдгээрийг загварчлах нь;
Нийлүүлэлтийн сүлжээ, хүнсний хангамжийг тогтворжуулах замаар инфляцыг тогтворжуулах боломжууд;
Өрхийн /иргэдийн/ орлого болон зардалд инфляцын үзүүлэх нөлөө;
Инфляцыг тогтворжуулах мөнгөний бодлого;
Төсвийн бодлогын инфляцад үзүүлэх нөлөө;
Импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих замаар инфляцын түвшинг тогтворжуулах боломжууд;
Ковид-19 цар тахал, геополитикийн хүндрэлийн инфляцад үзүүлэх нөлөө, түүнийг тооцоолох нь;
Инфляц өөрчлөлт, түүний макро эдийн засаг, санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө;
Нийтийн тэмдэглэлт баяр наадам болон улирлын өөрчлөлтийн инфляцад үзүүлэх нөлөөг загварчлах нь;
Тээвэр, логистик ба инфляцын хамаарал;
Инфляц дахь гадаад /импортын/ үнийн нөлөө.
ГУРАВ. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
3.1 Бүтээлийн агуулгын хувьд:
Онол, арга зүйн үндэслэлтэй;
Шинэлэг, оновчтой санал, санаачлага дэвшүүлсэн;
Бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан;
Бодит байдалд хэрэгжиж болохуйц;
Эконометрик, статистикийн арга хэрэгслүүдийг ашигласан;
Оюутны ангилалд оролцох судалгааны ажлууд заавал удирдагч багштай байх;
Бусдын ажлыг шууд хуулбарлаагүй;
Судалгаанд ашигласан материалыг бүрэн дурдсан;
Судалгааны шалгарсан болон шинэлэг арга хэрэгслүүдийг ашигласан байх;
Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, дүгнэлт, зөвлөмжид хүрсэн байх;
3.2 Оролцогчдын хувьд:
Оролцогч нь оюутны болон судлаачийн аль ангилалд оролцохоо тодорхой бичих;
Дотоодын болон гадаадын их дээд сургуулийн 2 ба түүнээс дээш курсийн оюутан байх;
Судлаачийн ангилалд оролцогч нь эрхэлж буй ажил албан тушаал, мэргэжлээ тодорхой дурдах;
Багаар оролцож болох ба гишүүдийн тоо 3-аас ихгүй байна;
Бүтээлээ заавал 3 хувь хэвлэмэл байдлаар ирүүлэх.
3.3 Бичгийн стандарт:
Үсгийн фонт – Times New Roman /”Mon” өргөтгөлтэй фонт байж болохгүй/;
Фонтын хэмжээ - 12;
Мөр хоорондын зай – 1,5;
Маrgins: дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм;
Цаасны хэмжээ: А4
Бүтээлийн хуудасны тоо: 15
Товч мэдээлэл: Сэдвийн хүрээнд өөрийн судалгааны хураангуйг бичсэн байх;
Бусад: Нүүр хуудсанд нэр, холбоо барих 2 утасны дугаар, и-мэйл хаяг, ажлын болон сургуулийн нэр, курс, мэргэжил, судалгааны ажлын нэрийг бичих;
Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх;
Илтгэл нь гарчиг, хураангуй, удиртгал, судалгааны хэсэг, дүгнэлт ном зүй гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн байх;
Оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх (Иш татсан тохиолдолд тогтсон стандартыг баримтлах).
ДӨРӨВ. ХУРЛЫН ҮЕ ШАТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Нэгдүгээр шат: Зохион байгуулах комисс бүтээлийг хэвлэмэл болон файл хэлбэрээр хүлээн авч судалгааны ажлыг дүгнэх.
Хоёрдугаар шат: Монголбанк болон гадны төлөөлөгч нараас бүрдсэн багаар шүүлгэж дүнг гаргах, шалгарсан бүтээлүүдийг Монголбанкны албан ёсны вебсайт, сошиал сувгуудаар олон нийтэд түгээнэ.
Оюутны болон судлаачийн ангилалд тус бүр 5 ажлыг хоёрдугаар шатанд сонгон шалгаруулна.
Эхний шатанд шалгарсан судалгааны ажлуудыг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт хэлэлцүүлнэ.
Эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийн хэлэлцүүлэгт тавигдах шаардлага
Илтгэлийг PowerPoint эсвэл PDF файлыг хураангуйтай хамт ирүүлэх;
Илтгэл нь гарчиг, удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх;
Илтгэл сэдвийн хүрээнд байгаа эсэх;
Шинэлэг санаа гаргасан байдал;
Илтгэх чадвар;
Санаагаа тодорхой хүргэх чадвар (ойлгомжтой, цэгцтэй);
Асуултад оновчтой хариулж буй байдал;
Үгийн сонголт, ярианы чадвар;
Илтгэлийн хугацаа: 10 минут.
ТАВ. ШАГНАЛЫН САН
5.1 Оюутны ангилал
1-р байр - Өргөмжлөл, 1 300 000 /Нэг сая гурван зуун мянган төгрөг/;
2-р байр - Өргөмжлөл, 1 000 000 /Нэг сая төгрөг/;
3-р байр - Өргөмжлөл, 700 000 /Долоон зуун мянган төгрөг/.
5.2 Судлаачийн ангилал
1-р байр - Өргөмжлөл, 2 500 000 /Хоёр сая таван зуун мянган төгрөг/;
2-р байр - Өргөмжлөл, 2 000 000 /Хоёр сая төгрөг/;
3-р байр - Өргөмжлөл, 1 500 000 /Нэг сая таван зуун мянган төгрөг/;
Тусгай байр-1 Өргөмжлөл, 1 000 000 /Нэг сая төгрөг/;
Тусгай байр-2 Өргөмжлөл, 1 000 000 /Нэг сая төгрөг/.
ЗУРГАА. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ
Хугацаа: 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүтээлийг электрон хэлбэрээр essay@mongolbank.mn хаягаар хүлээн авна.
Бага тойруу 3, 15160, Улаанбаатар, Монголбанкны “Г” байр
Олон нийтийн санхүүгийн боловсролын төв
МОНГОЛБАНК
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolbank.mn веб хуудаснаас
болон (976) 11-311240 утсаар лавлана уу.