fitness
  • 407 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-28

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди өнөөдрөөс эхлэн ирэх сарын нэгний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Индонезийн Гадаад хэргийн сайдын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Монгол Улсын Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол, Индонезийн найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад энэхүү айлчлалын зорилго оршиж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Индонез Улсын  Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди бараалхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Албан ёсны хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Дипломат болон олон улсын харилцааны салбарт хамтран ажиллах тухай яамд хоорондын санамж бичигт гарын үсэг зурах юм.

Түүнчлэн  Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцоно.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам

Бусад мэдээ

“Цэрэг эх орон-Бидний бахархал” арга хэмжээнд 800 гаруй алба хаагч оролцжээ

“Цэрэг эх орон-Бидний бахархал” арга хэмжээнд 800 гаруй алба хаагч оролцжээ

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, Засаг даргын тамгын газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран “

Цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хаагдах, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулав

Цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хаагдах, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулав

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгий

Ариунзул С.
Ариунзул С.