fitness
  • 570 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-28

Үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналттай уялдуулан төмөр замчдын нийгмийн баталгааг хангах, ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс УБТЗ-ын удирдлага цалин хөлсний системийн шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлж эхэллээ.

Цаашид цалин хөлсний системийн шинэчлэлээр дамжуулан төмөр замчдын бодит орлогыг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх юм. 

Цалин хөлсний системийн шинэчлэл нь төмөр замчдын дунд олон жил хүлээгдэж байсан асуудлыг шийдэж ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн томоохон бодлогын шинжтэй арга хэмжээ юм. 

Энэхүү шинэчлэлийг эхлүүлэхийн тулд Замын удирдлага тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт, өсөн нэмэгдэж байгаа ачаа тээврийн хэмжээ, тарифын индексжүүлэлт, түүнээс олох ирээдүйн орлого, ашиг зэргийг нарийн тооцсон байна.

УБТЗ-ын даргын шийдвэрээр долоодугаар сарын 1-ний өдрөөс цалингийн системийн шинэчлэлийг эхлүүлснээр нийт төмөр замчдын дундаж цалин хөлс 15 хувиар нэмэгдэх юм.

Бусад мэдээ

Зам, талбайд 173.5 тонн бодис, 190 тонн давс цацжээ

Зам, талбайд 173.5 тонн бодис, 190 тонн давс цацжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлж 173.5 тонн бодис, 190 тонн давс цацаад байна.

3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргад Монголын эр, эм шигшээ багууд оролцоно

3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргад Монголын эр, эм шигшээ багууд оролцоно

FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 30-аас зургаад

Ариунзул С.
Ариунзул С.