fitness
  • 530 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-28

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, түүний Парисын хэлэлцээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Засгийн газрын 2020-2024 үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2019 оны 407 дугаар тогтоолоор батлагдсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт (ҮТХН)” -н хэрэгжилтийг хангах төлөвлөгөөнд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх эрхзүй, бодлого, зохицуулалт, хэрэгжилтийн тогтолцоог сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн 3 үйл ажиллагааны чиглэл болон харгалзах зорилтуудыг тусгасан байдаг.

Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэх хүрээнд “Газар тариалангийн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн эерэг нөлөөг зохистой ашиглах, сөрөг нөлөөг сааруулах замаар тариалангийн бүтээгдэхүүнээр хүн амыг эрүүл хүнсээр, мал аж ахуйг тэжээлээр, хөнгөн, хүнсний үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэх” гэж төлөвлөсөн. 

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ус, усалгааны зардлыг бууруулах, хөдөлмөр зарцуулалтыг хэмнэх зорилгоор усалгаатай төмс, хүнсний ногоо жимс, жимсгэнийн үйлдвэрлэлд дуслын болон нэвчүүлэх усалгааны технологи, нийлэг хальсан хучлага нэвтрүүлэх мөн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нөлөөллөөс сэргийлэх зорилгоор үр тариа, тэжээл техникийн ургамлын талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах зорилтуудыг дэвшүүлсэн.

Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "NDC Action in Mongolia" төслийг санаачлагч, дэмжигч байгууллагуудтай ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэд хамтран ажиллaлаа.

Бусад мэдээ

Монгол улсаас Францад суугаа ЭСЯ-нд Консулын хэлтэс байгуулна

Монгол улсаас Францад суугаа ЭСЯ-нд Консулын хэлтэс байгуулна

Монгол улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна

Н.Мягмар: Бөхчүүдийн допингийн шинжилгээг Германд хийлгэж, 48 цагийн дотор хариуг гаргана

Н.Мягмар: Бөхчүүдийн допингийн шинжилгээг Германд хийлгэж, 48 цагийн дотор хариуг гаргана

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн манду

Ариунзул С.
Ариунзул С.