fitness
  • 461 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-28

Төслийг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн Яам болон Хөдөө аж ахуйн их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын талаас Хөдөөгийн Хөгжлийн Корпорац болон Хүнс хөдөө аж ахуйн яам хоорондын гэрээгээр 2019 оноос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлэхээр талууд гарын үсэг зурсан. Уг төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар Бүгд Найрамдах Солонгос Улсын “WOSEM” компани, Кёнгбүкийн Их Сургуулийн Мал эмнэлгийн сургууль шалгарч бүтээн байгуулалт, багш, судлаачдыг чадавхжуулж, дадлагажуулах ажлыг гүйцэтгэлээ. 

Төслийн нийт төсөвт өртөг 4 сая ам.доллар бөгөөд 1432 м.кв зоорины давхраас гадна 3 давхар барилга, тавилга, эд хогшил, эмнэлгийн үйл ажиллагаанд зориулсан мэс засал, лабораторийн тоног төхөөрөмж бусад багаж хэрэгслүүд бүтээн байгуулалтын зардалд тусгагдсан. Мөн Мал эмнэлгийн сургуулийн багш нар, малын эмч нарын ур чадварыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх зорилгоор тухайн төвд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах болон Солонгосын мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний арга барил, туршлага олгох сургалтыг БНСУ-ын Кёнгбүкийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлсэн. 

Багш, малын эмч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтын хүрээнд Мал эмнэлгийн сургуулиас 7 багшийн бүрэлдэхүүнтэй баг долоо хоногоор тус бүр хоёр удаа, 15 багшийн бүрэлдэхүүнтэй баг 10 хоногоор нэг удаа БНСУ-д ирж мэргэжлийн ур чадвар сайжруулах сургалтад хамрагджээ.

Мөн БНСУ-ын Кёнгбүкийн их сургуулийн багш, судлаачид Монголд зочилж, багш, оюутан, малын эмч нарт 10 удаагийн сургалт, семинар, 4 удаагийн дадлага олгох сургалтыг зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ барилгын гүйцэтгэл, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт, үйл ажиллагааны менежментийн чиглэлээр мэргэжлийн экспертүүд зөвлөн ажиллаж байна. 


Бусад мэдээ

Монголбанк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2022 оны 12 дугаар сард 3,032.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 22.

Монгол, Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцав

Монгол, Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр Бээжин хотноо ХКН-ын Төв хоро

Ариунзул С.
Ариунзул С.