Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт 2023 оны 06 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Төрийн ордонд болох гэж байна.
Уулзалтаар “Уур амьсгалын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр салбар хуралдаан болохын зэрэгцээ өндөр түвшний уулзалтууд болох юм.
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын яриа хэлэлцээдэлхийн нийтэд тулгарсан сорилт, бэрхшээлүүдийгдаван туулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хүчирхэгтүлхэц болдог индэр байж, өргөжин тэлнэ гэдэгт итгэжбайгаагаа Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг илэрхийллээ.
Монгол Улс олон улсын томоохон уулзалт, аргахэмжээний үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус бүлгийн болон феминист гадаад бодлогын талаарх уулзалт, хурлуудад сайдын түвшинд оролцсоор ирсэн юм.
Иймээс энэ форматыг улам хөгжүүлж, сайн туршлагаа хуваалцдаг дэлхий дахин, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, санал бодлоо хуваалцдаг албан ёсны, үр дүнтэй талбар болгохыг эрмэлзэж байна.