Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Элчин сайд А.Төмөр энэ сарын 26-нд Жакарта хотноо тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо-д Итгэмжлэх жуух бичгээ барив. Тэрбээр энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилжээ.
Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ сарын 29-30-ны өдөр Улаанбаатар хотноо болох Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцох Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди-тай уулзаж, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгчээ.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам