fitness
  • 396 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-29

Монгол Улсын Ууган үйлдвэр "Сүү" Хувьцаат Компани болон Монголын Шатрын холбоо, "Босоо Ноён" шатрын клуб хамтран хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, шатрын спортыг олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Сүү" Хувьцаат Компанийн нэрэмжит өсвөрийн шатарчдын “Hi High” тэмцээн зохион байгуулагдлаа.

Тэмцээн 2023 оны зургаадугаар сарын 25-27-ны өдрүүдэд “Holiday Inn Ulaanbaatar” зочид буудалд эрэгтэй, эмэгтэй 5 насны 10 ангиллаар нийт 9 өргөөр тоглогдож, өндөрлөлөө. Нийт 18 аймгийн 630 гаруй тамирчин оролцсон тус арга хэмжээ нь Монголд урьд өмнө зохион байгуулагдаж байсан шатрын тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай гэдгээрээ онцлогтой.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Сүү ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганбаатар, Гүйцэтгэх захирал М.Болод, Маркетинг, борлуулалт хариуцсан дэд захирал Г.Пэлжидмаа, Монголын Шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар, Монгол Улсын гавьяат багш дасгалжуулагч П.Жигжидсүрэн, “Босоо ноён” клубийн үүсгэн байгуулагч Э.Энхнар нарын хүндтэй хүмүүс оролцлоо. 

Сүү ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганбаатар тэмцээнийг хааж үг хэлэхдээ өсвөрийн шатарчдын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болохоор болсныг онцолсон юм.

Ийнхүү тэмцээний дүнг танилцуулъя.

 

1-р байр

2-р байр

3-р байр

4-р байр

5-р байр

5-7 нас /эр/

Б.Энхмандал

Г.Агар

Б.Азбилиг

Ц.Амартүвшин

Э.Амин-Эрдэнэ

5-7 нас /эм/

Б.Азбилэг

Н.Аз-Эрдэнэ

Ж.Алем

Э.Амингоо

Н.Анударь

7-9 нас /эр/

Т.Тодмөнх

З.Өнөмөнх

Б.Баярт-Ирээдүй

Ц.Ананд

Н.Содхүлэгт

7-9 нас /эм/

И.Цэлмүүн

Б.Мичидмаа

М.Мишээл

Б.Сэндэр

Б.Энэрэл

10-11 нас /эр/

Т.Түвшинтулга

Б.Батбаатар

С.Баярдүүрэн

Ц.Лхагвадорж

Н.Галт

10-11 нас /эм/

Б.Буянхишиг

М.Цэлмэг

Э.Гэгээнээ

З.Энхзаяа

Б.Дөлгөөн

12-13 нас /эр/

Г.Тэнгүүндалай

Б.Дүүрэнхишиг

Б.Ерөөлтэй

Г.Зэв

Т.Идэржавхлан

12-13 нас /эм/

Э.Зол-Учрал

М.Маргад

Г.Энх-Уянга

Н.Содгэрэлт

И.Мөнхжаргал

14-18 нас /эр/

С.Чингүүн

Х.Өлзийхишиг

Э.Азжаргал

Н.Содбилэгт

Г.Сүхбат

14-18 нас /эм/

Э.Хүслэн

Б.Амин-Эрдэнэ

Э.Энхрий

Г.Лхагважэд

Н.Энхболор

“Сүү” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд шатрын спортыг дэмжихэд онцгой ач холбогдол өгдөг билээ. Тус компани өнгөрсөн онд Стейниц шатрын академитай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, энэ хүрээнд шатарчин хүүхэд багачуудыг олон улсын тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэсээр ирсэн юм.

Бусад мэдээ

МОНГОЛ-ТУРКИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

МОНГОЛ-ТУРКИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2023-05-18/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Он

Б.Дэлгэрсайхан Та энэ өвөл машинаа, жолоочоо амраагаад автобусанд сууна уу !!!

Б.Дэлгэрсайхан Та энэ өвөл машинаа, жолоочоо амраагаад автобусанд сууна уу !!!

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэр

Ариунзул С.
Ариунзул С.