fitness
  • 195 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-30

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэллээ.

Тэрээр ирсэн зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд Монгол Улс бол эрч хүчтэй, цогтой ардчиллыг тууштай хөгжүүлж байгаа орон гэдгийг онцоллоо. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай баримталж ирсэн талаар дурдаад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд манай улс 2006 онд анх удаа эмэгтэй бие бүрэлдэхүүнээ илгээж эхэлснээс хойш өдгөө 900 гаруй эмэгтэй алба хаагч үүрэг гүйцэтгэж буй талаар тодотгов.

Мөн 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид бүс болгон зарлаж, 2021 онд Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдэн орсон байдаг. Энэ бүгдээс Монгол Улсын гадаад бодлого бол энх тайван, эв нэгдлийг тууштай баримталж ирснийг харж болно. Улс оронд, гадаад бодлогод эмэгтэй дипломатчууд илүү энх тайван, хамтын ажиллагааг эрхэмлэсэн, зөвшилцөх арга замаар асуудлыг шийдвэрлэдэг талаар олон улсын харилцааны феминист онолд дурдсан байдаг.

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал тогтворгүй энэ цаг үед манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилга нүдээ олсон гэдгийг судлаачид дүгнэсээр байна. Гадаад хэргийн эмэгтэй сайд нар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар илэн далангүй санал солилцож, “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг гаргана.

Монгол Улс жендэрийн тэгш байдлыг 1924 онд хуульчилсан Азийн анхны орон юм. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн 17 хувь, Засгийн газрын гишүүдийн 14 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол өнгөрсөн онд аймгийн анхны эмэгтэй Засаг дарга томилогдон ажиллаж байна. Цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах зэргээр ажиллах шаардлагатай гэж дүгнэж буйгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодотгов. 

Дэлхийн гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалт үргэлжилж байна.

Бусад мэдээ

“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхэлнэ

“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхэлнэ

Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” жижиг, дунд ү

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гэр, шатахуун, хүнсний тусламж хүргэхээр болжээ

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гэр, шатахуун, хүнсний тусламж хүргэхээр болжээ

Энэ сарын 19-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий , Сүхбаатар аймг

Ариунзул С.
Ариунзул С.