fitness
  • 575 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Шанхайн хөрөнгийн бирж”-ийн ерөнхийлөгч Цаи Жианчун /CAI Jianchun/ болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгийн зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хоёр орны зах зээлийн орчныг харилцан сурталчлах, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргаж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Монголын хөрөнгийн бирж 2021 онд Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа эхлүүлжээ.

Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын 50 гаруй төлөөллийг оролцуулсан “Mongolia capital markets day 2021” вебинар зохион байгуулсан гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

Бусад мэдээ

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж дараах асуудлыг хэлэлцэн ши

126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, өнөөдөр үнэмлэхийг олгох шийдвэр гарчээ

126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, өнөөдөр үнэмлэхийг олгох шийдвэр гарчээ

Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр /2024.06.30/ хуралдаж сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгуулаа

Ариунзул С.
Ариунзул С.