Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Наледи Пандорыг хүлээн авч уулзлаа.
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг тэмдэглэв.
Мөн Ерөнхийлөгч Сурил Рамафосад мэндчилгээ уламжлахыг хүсэв. Гадаад хэргийн сайд Наледи Пандор Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч Сурил Рамафосагийн мэндчилгээг уламжиллаа.
Уулзалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.