Монгол Улсын Их Хурлын өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэв.
Тус төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү хуулиудын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газар