fitness
  • 604 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-30



Дархан-Уул аймагт “Тогтвортой ногоон санхүүжилт” Дархан хөрөнгө оруулалтын форум хоёр дахь өдрөө үргэлжилжилж байна. Үдээс хойших салбар хуралдаануудаар Монгол Улсын тогтвортой хүнсрий тогтолцоо, тогтвортой аялал жуулчлал, эко аж үйлдвэрийн паркуудыг төлөвлөх, хөрөнгө оруулалт хийх бизнесийн жишээ гэсэн сэдвээр ярилцаж байна. Эко аж үйлдвэрийн паркийн бүтэц, олон улсын туршлагын талаар бодлогын яамны мэргэжилтнүүд болоод гадна дотны төлөөлөгчид санал бодлоо солилцож байна. 

Дархан-Уул аймгийн тухайд Дархан арьс ширний цогцолбороо хэрхэн эко аж үйлдвэрийн парк болгон хөгжүүлэх тал дээр төвлөрч, аймагтаа хуран цугласан гадна дотны мэргэжилтнүүдийн ярианд анхаарч байв. Хөдөө аж ахуйн салбараа хэрхэн хөгжүүлэх, ногоон байгууламжаа хэрхэн хайрлаж хамгаалан онгон дагшинаар нь авч үлдэх асуудал энэхүү форумын салбар хуралдааны үеэр хөндөгдөж байна. Дархан-Уул аймгийн ХХААГ-ын дарга Ганболд салбарынхаа асуудал, шийдлийн талаар ярьж байлаа. Мөн Монгол Улсын тогтвортой хүнсний тогтолцооны асуудал чухал байгааг оролцогчид хөндлөө. Мөн Солонгос улсаас ирсэн оролцогч Ухаалаг зоорь, 4 улирлын ухаалаг хүлэмжийн гарааны бизнест хөрөнгө оруулах боломж сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм. Боломж бас дахин боломж Дархан-Уул аймагт байна. Дэд бүтэц сайтай, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, хөгжүүлэх боломжтой, бизнесийн таатай орчинтой гээд давуу талыг нь тоочоод байвал олон. Тиймээс Дархан-Уул аймаг хүн амынхаа тоог  20 хувиар өсгөж, хүний олноор хөгжлөө түргэсгэхийг зорьж байна. Дархан-Уул аймаг руу шилжин суурьших, нутагших иргэдэд ажлын байр, амьдрах таатай орчин, бизнесийн нөхцөл боломж гээд бүгд байна.

Бусад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэм буруугийн шүүх хурлыг  бүхэлд нь хаалттай явуулна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэм буруугийн шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэр

Ариунзул С.
Ариунзул С.