fitness
  • 503 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-03

Баянзүрх дүүргээс дүүргээ 2030 он хүртэл хөгжүүлэх "Хөгжлийн зураглал" бодлогын баримт бичгийг иргэд, эрдэмтэн судлаач, шат шатны удирдлагуудын хамтаар боловсруулсан. Уг баримт бичигт Баянзүрх дүүргийг Үйлдвэрлэл инновацын төв, Ногоон агро парктай болох томоохон зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр энэхүү хоёр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 25 сая долларын хөрөнгө оруулалтыг татахаар БНХАУ-ын Жунчен Гуофа технологи үйлдвэрийн компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга хэлэхдээ "Баянзүрх дүүрэг хөрөнгө оруулагчдад ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, иргэдтэйгээ эргэх холбоотой дүүрэг байя гэдэг том амбицтай. Энэ амбицаа ажил болгохын тулд бид бүх шатны төлөөлөгч, гишүүдтэйгээ уялдаатай ажиллаж чаддаг. Ингэсний үр дүнд өнөөдөр бид дэлхийн экспортын форумд оролцож буй БНХАУ томоохон компаниас хөрөнгө оруулалт татаж, эхний алхмаа амжилттай хийж чадлаа. Цаашид дүүрэгт тулгамдсан эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхийн тулд олон улсын байгууллага, гадаад харилцааны хүрээнд хамтарч ажиллах болно" гэсэн юм.

25 сая долларын хөрөнгө оруулалтыг задалж үзвэл: 

  1. 22 сая доллар нь Үйлдвэр инновацын төв төсөлд зарцуулагдана. Одоогоор энэхүү төслийн техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо, судалгаа гарсан. Төсөл хэрэгжсэнээр старт-ап компаниудыг бойжуулах ажил эрчимжиж, нэг компанийн таван үйл ажиллагааны чиглэл, системийг тус бүрд компани хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
  2. 3 сая доллар нь Ногоон агро парк төсөлд зарцуулагдана. Одоогоор төслийн техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо, судалгаа гарсан. Төсөл хэрэгжсэнээр Баянзүрх дүүргийн иргэд, дүүрэгт сурч, боловсорч буй хүүхэд багачуудын хэрэглэж буй хүнсийг дотоодоос нь 100% хангаж, эрүүл чанартай хүнс хэрэглэх боломжийг олгож байгаа юм.

Бусад мэдээ

Ирэх онд Монгол орны өмнөд хэсгийн 255 мянган км.кв талбайг хамруулан геологи, хайгуулын судалгаа хийнэ

Ирэх онд Монгол орны өмнөд хэсгийн 255 мянган км.кв талбайг хамруулан геологи, хайгуулын судалгаа хийнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2023.10.25) хуралдаанаар ирэх оны улсын төс

Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв

Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.