fitness
  • 455 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-05

Үерийн үеийн эрүүл ахуй, халдвар хамгааллын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалт, зоонозын халдварын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхээс тодрууллаа.

-Үерийн уснаас ямар өвчин, эрсдэл үүсэж болох вэ? 

-Үерийн ус, тогтоол, шалбаагаас олон төрлийн халдвар, тэр дундаа гэдэсний халдварт өвчин үүсэх магадлалтай. Тиймээс энэ төрлийн өвчнөөс сэргийлж, хувийн болон ахуйн  ариун цэврийг сайтар сахих нь зүй. Түүнчлэн бохирдлыг үүсгэж байгаа бохирын цооног, жорлонгоо халдвартгүйтгэх арга хэмжээ авах нь чухал.

Гэдэсний халдварын үед илрэх шинж тэмдгээс дурдвал:

  • Халуурах
  • Бөөлжих
  • Толгой, хэвлий өвдөх
  • Олон хоног гүйлгэх
  • Хоолны дуршилгүй болох

Хоол идсэний дараа эдгээр шинж тэмдэг олон хоног үргэлжилбэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

-Үер болсон, зам талбай, хашаа усанд автсан үед ямар арга хэмжээ авах вэ?

-Ерөөс хөрсний бохирдлыг үүсгэж байгаа нян болон өвчин үүсгэгч үерийн усаар зөөвөрлөгдөж байдаг. Тиймээс жирийн үед ч, үерийн үед ч бохирын цооног, жорлонгийн орчноо ариутгаж халдваргүйтгэх нь нэн чухал. Ингэхдээ болзошгүй эрсдэлээс сэргийлж, амны хаалт зүүж, бээлий өмсөнө. Гэрийн нөхцөлд хлорын өндөр агууламжтай уусмал, хлорамин ашиглан ариутгал хийх боломжтой. Бороо их орсон үед тогтоол, шалбааг усыг зайлуулж, усанд автсан цооногийг соруулах, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин, оношлуур үйлдвэрлэнэ

Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин, оношлуур үйлдвэрлэнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс,

Сонгуулийн санал авах байруудын хаягийн мэдээлэл

Сонгуулийн санал авах байруудын хаягийн мэдээлэл

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах байруудын хаягийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуу

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.