fitness
  • 693 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-06

Үндэсний их баяр наадмын өмнө батлан хамгаалах, Зэвсэгт хүчний алба хаагчдын маань цалин хөлс нэмэгдэж байгаа таатай мэдээ дуулдлаа. Бид энэ талаар Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга дэд хурандаа Б.Оюунгэрэлээс тодрууллаа.

Алба хаагчдын цалин хөлс нэмэгдэж байгаа сайхан мэдээг уншигчдадаа хүргэхийн ялдамд ер нь батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрх зүйн байдал, нийгмийн баталгааг сайжруулах талаар Батлан хамгаалах яамнаас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар тодруулъя.

-Бид энэ оны 4 дүгээр сараас эхлэн цэргийн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн баталгааг хангах, цалин хангамжийг бусад төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын цалин хөлстэй ойртуулах талаар тодорхой ажлуудыг хийлээ. Хамгийн сүүлд Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрт нийцүүлэн судалж ажилласны үр дүнд Зэвсэгт хүчний алба хаагчдынхаа үндсэн цалинг дунджаар 398,700 төгрөгөөр нэмэгдүүлж, бусад төрийн цэргийн байгууллагуудтай ижил түвшинд хүргэлээ. Энэ нь Төрийн албаны тухай хуульд заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуульд заасан Төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна гэсэн эрх зүйн зохицуулалтуудыг хангасан чухал шийдвэр боллоо.

Ингэснээр Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-д “батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, цэргийн алба хаагч, түүний гэр бүл, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагчийн нийгмийн хамгаалал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлж, алба хаагчдынхаа цалин хөлсний асуудлыг шат дараалан шийдвэрлэж байгаагийн нэг илэрхийлэл юм.

Цаашид ч бас цэргийн алба хаагчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх гарц гаргалгааг судалсаар байгаа байх нээ?

-Өнөөдөр хууль тогтоомжид заасны дагуу цэргийн алба хаагчдын цалин хөлс нь үндсэн цалин болон бусад нэмэгдлээс бүрддэг. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2004 оны 123 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам” хэрэгжиж эхэлснээс хойш 20 гаруй жилийн хугацаа өнгөрсөн ч Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл өөр өөрийн салбар, хууль тогтоомжоор харилцан адилгүй хувь хэмжээтэй болсон. Тодруулбал, энэхүү нэмэгдэл нь Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн офицер, ахлагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувь байгаа бол Дотоодын цэрэг 15-25 хувь, Онцгой байдал 30 хувь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хорих байгууллага 10-25 хувиар сар бүр олгож байгаагаар нь цалин хөлсний нэмэгдлийн зөрүүг харж болохоор байна. Иймд 2024 онд энэ байдлыг өөрчилж, бид Зэвсэгт хүчний алба хаагчдын нэмэгдэл цалинг бусад тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын алба хаагчдын нэмэгдэл цалинтай ижил түвшинд аваачих талаар ажиллаж байна. Энэ асуудал нааштай шийдэгдэнэ гэдэгт найдаж байгаа.

Баярлалаа, та бүхэнд амжилт хүсье.

эх сурвалж: Өрөг.мн


Бусад мэдээ

БНХАУ руу зорчих иргэд эрүүл мэндийн мэдүүлэг бөглөх ЗААВАР

БНХАУ руу зорчих иргэд эрүүл мэндийн мэдүүлэг бөглөх ЗААВАР

Шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа БНХАУ-д зорчих гадаад улсын

Австрали улсаас үерт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Австрали улсаас үерт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Австрали Улс Монгол Улсад болсон хүчтэй үерийн улмаас үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзан 250 мян

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.