fitness
  • 470 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-06

Баяр наадмын өдрүүдэд эрс нэмэгддэг осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан буюу зам тээврийн осол, унаж бэртэх, хүүхдийн болон ахуйн хүрээний осол гэмтэл, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй бусад шалтгаант осол гэмтлийн талаарх мэдээллийг өнөөдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-өөс өглөө. 

  • Баяр наадмын үед гэр бүлээрээ орон нутгийнхаа ойд, аялал зугаалгад явах гэх мэтээр бөөнөөрөө явж байгаад авто осолд орж бэртэх
  • Ахуйн хүрээний архидалттай холбоотой ахуйн хүрээний гэмтэл ихсэх
  • Бага насны хүүхдийн хараа хяналт дутагдсантай холбоотой бэртэл гэмт ихэсдэг.

Мөн баяр наадмын үеэр мориноос унаж бэртэх гэмтэл давамгайлдаг. Ялангуяа хурдны морь унаж яваад бэртэх тохиолдол их байдаг.

2022 оны эхний долоон сард 76 хүүхэд хурдны мориноос унаж бэртсэн. 2023 оны эхний зургаан сарын байдлаар нийт 620 хүн мориноос унаж гэмтсэнээс 28 нь хурдны мориноос унаж гэмтсэн хүүхэд байна. 

Ийм учраас хурдны морь уядаг уяачид хүүхдэд тавих анхаарал хандлагаа сайжруулна уу. Хүүхдүүд хамгаалах хувцас хэрэглэлтэй байсан ч авах гэмтэл нь тодорхой хэмжээнд байсаар байна. 

Мөн ахуйн хүрээний архидалт ихсэж зодоон, хүчирхийлэл ихэсдэг. Архидан согтуурсан үедээ машин барихгүй байхыг анхааруулж байна" гэлээ. 

Бусад мэдээ

Монголын хамгийн том өвлийн хүлэмжийг ХААН Банкны ногоон зээлийн санхүүжилтээр байгууллаа

Монголын хамгийн том өвлийн хүлэмжийг ХААН Банкны ногоон зээлийн санхүүжилтээр байгууллаа

Тогтвортой хөгжилд түүчээлж, ногоон ирээдүйг бүтээхийн төлөө ХААН Банк эрчим хүчний хэмнэлттэй, байг

ЦЕГ: Улсын дугаар тодорхойгүй, зөвшөөрөлгүй хувийн таксигаар үйлчлүүлэхгүй байхыг АНХААРУУЛЖ БАЙНА

ЦЕГ: Улсын дугаар тодорхойгүй, зөвшөөрөлгүй хувийн таксигаар үйлчлүүлэхгүй байхыг АНХААРУУЛЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянхошууны Хөтөл орч

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.