Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн найман байршилд үерийн нөхцөл байдал үүсээд буй. Эдгээр байршилд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус суваг удирдах газар, Замын хөгжлийн газар, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Улаанбаатар Зам засвар арчлалтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Зэвсэгт хүчний анги байгууллага, дүүргүүдийн гамшгаас хамгаалах албаны нийт 1050 ажилтан, алба хаагч 122 техниктэй 24 цагийн турш үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Тэгвэл өчигдөр ХУД-н 3-р хороо Тэлмэн хотхоны хойд тал Алтай хотхон руу ордог гүүрний орчмын усны түвшин буусан байна.