Туул голын үерийн халилтаас сэргийлж Зүүн уулын сувагт хаалт хийж, хамгаалалтын далан босгож байна. Өчигдөр орой Тэрэлж голын түвшин 282 байсан. Өглөө 6 цагт 254 болж буусан байна. Туул голын түвшин хэвийн, нэмэгдээгүй.
Нийт том жижиг нийлсэн 18 байршилд сэтлэлт хийсэн Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд Нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,828 ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.