fitness
  • 458 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-07

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан. Өнөөдөр буюу хаврын чуулганы хаалтын өдөр боловсролын багц хуулийн төслийг эцэслэн батлах гэж байна.

Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 6 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн олон нийтийн анхааралд байсан төслийн 6.2 дахь хэсгийг “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хангаад байна. Боловсролын хуулийг багцаар нь өөрчилж байгаа анхны тохиолдол нь энэ юм гэж БШУЯ-наас мэдээлэв.

Бусад мэдээ

Авлигын эсрэг “Нэгдье” аяны талаар мэдээлж байна

Авлигын эсрэг “Нэгдье” аяны талаар мэдээлж байна

Энэ онд НҮБ-аас Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Дэлхий нийтээрээ авлиг

Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.