fitness
  • 436 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-07

Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үерийн эрсдэл үүсээд байсан. Үүнтэй холбогдуулан Улсын болон Нийслэлийн онцгой комисс, холбогдох байгууллагын ажилчид, албан хаагчид ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авснаар үерийн эрсдэл буурч буй. Тиймээс усанд автсан зам талбай, барилга байгууламжийн ариутгал, цэвэрлэгээ эхэлж байна. Тодруулбал, нөхцөл байдал хүндэрсэн байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, шуудайтай элсийг голын далан руу шахаж зөөх, агаар орчны бохирдлыг цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж буй.

Энэ хүрээнд нян, өвчин үүсгэгчийг устгаж, орчныг ариутгахаар мананцар үүсгэгч машинууд хотын төв магистрал замууд дээр ажиллаж байгаа юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:

-Үерийн эрсдэл буурсан тул өнөө өглөөнөөс хотын гол гудамж, төв магистрал замуудаар ариутгал хийж эхэлж байна. Үүнд цэвэрлэгээ, ариутгалын ажилд  Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 600 гаруй албан хаагч, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний ажилчид оролцоно. Ариутгал халдваргүйтгэл маш чухал учраас тодорхой давтамжтайгаар дахин дахин хийнэ. Үндэсний их баяр наадам хүртэл үргэлжлэх нь лавтай. Түүнчлэн ариутгалын мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө, чиглэл авч байна хэмээлээ.

Бусад мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойдМонголын нийт ард түмэн, үе үеийн

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Ардын Нам урьдчилсан байдлаар 68-70 суудалтай болж, энэ сонгуульд ялалт байгуулж байна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Ардын Нам урьдчилсан байдлаар 68-70 суудалтай болж, энэ сонгуульд ялалт байгуулж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өмнө нь парламентад хоёр намаас өөр нам, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.