fitness
  • 475 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-07

Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн захирал С.Өнөрсайхан зөвлөгөө өгөв.

Арьсны зүсэгдсэн шархаар дамжиж халдварт өвчин тусах өндөр эрсдэлтэй байгаа. Түүнчлэн үерийн нөхцөл байдалд газар дээр нь ажиллаж буй ажилчин, алба хаагчдад эрүүл мэндийн зөвлөгөө өгөх нь чухал байна гэдгийг тэрбээр ярилаа. 

Үргэлжлүүлэн "Үерийн дараа гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. А гепатитын халдварт өртөх эрсдэл байдаг учраас вакцинжуулах ажил яригдах ёстой.

Тухайлбал барилга байгууламж, ус зайлуулах систем, авто замын эвдрэл зэрэг дэд бүтцийн асуудал тулгарсан газарт ажиллаж буй хүмүүсийг вакцинжуулах шаардлагатай. Хэрэв А гепатитын халдвар батлагдвал хавьтал болсон хүмүүс буюу нийтийн тохижилт үйлчилгээний ажилчдыг эмчлэх шаардлага гардаг.

Мөн үерийн үед цахилгааны үндсэн утаснаас сэргийлэх зайлшгүй шаардлага байна. 

Үерийн ус туучиж гарч байгаа иргэдийн зураг, дүрс бичлэг их харагдаж байна. Тухайн ус тогтсон газар доор ямар нүх байгааг хэн ч мэдэхгүй. Иймээс нүхэнд унах эрсдэлтэй. Хаана, ямар байршилд траншейны нүх байгаа талаарх тодруулгыг хийх ёстой" хэмээв. 

Бусад мэдээ

Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөг байхаар тогтоожээ

Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөг байхаар тогтоожээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурал өнгөрсөн сард болж, хөдөлмөрийн хөл

Олон гадаад хэл зэрэг сурах арга

Олон гадаад хэл зэрэг сурах арга

Доорхи линкээр Hippocards аппыг татаж аваад "orgil" гэсэн промо код оруулж 20%-ийн хөнгөлөлттэй гада

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.