fitness
  • 488 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-17

Хуванцар цэнхэр савыг  хүнс хадгалахад хэрэглэх нь зөв үү?

Хүнсний сав баглаа боодол, тэр тусмаа сүү цагаан идээг ямар саванд үйлдвэрлэх нь маш чухал. Ахуйн хэрэглээнд хүнсний, усны зориулалтаар ашигладаг цэнхэр сав бий. Энэ савны полимер материалын нягтралаас хамаараад хүнсэнд үү, өөр техникийн зориулалтаар ашиглах уу гэдэг нь тодорхой болно.

Монголд хүмүүсийн өргөн хэрэглэж буй цэнхэр сав нь гол төлөв арьс ширний үйлдвэрийн химийн бодис, цавуу зэргийг хийж ирсэн савнууд байдаг. Зориулалтын бус хуванцар саванд хүнсний зүйл хийхэд тухайн хүнс рүү хорт хавдар үүсгэгч бодисууд орох аюултай.

skip-share

3, 6, 7 тэмдэглэгээтэй савыг хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй.

Цэнхэр савыг ихэвчлэн ус авах, айраг бүрэх, өрөм хадгалах зэргээр ашиглаж байна. Хорт хавдар, янз бүрийн өвчлөлд өртсөн хүмүүсийн нэг хэсэг нь эдгээр полимер савны хорт бодисууд биед орсноос өвдсөн байж болзошгүй. Бас бид хүн цай уусан аяганд өөр хүнд цай аягалж өгч байгаатай адил аргаар хүнсээ зөөж байна. Тухайлбал, ундааны савнууд.

Хүний хэрэглэсэн саванд айраг, сүү хийж өгөх тохиолдол их. Мэргэжилтнүүд хуванцар савны хэрэглээ хэтрэхэд бактерийн болон гадны бохирдол их болох, хуванцар савнаас бисфенол А тэргүүтэй химийн бодисууд ялгарч, хүнсэнд шингэх боломжтой гэж үздэг. Хэн хэрэглэсэн нь мэдэгдэхгүй саванд хүнсээ хийж, зөөж, хэрэглэж байна гэдэг буруу.
 
Манай улсад хуванцар савны хор хөнөөлийн талаарх судалгаа байхгүй учраас аль болох хүнсний зориулалтын бус саванд цагаан идээ үйлдвэрлэх, хэрэглэх, зөөхгүй байх хэрэгтэй. Тухайлбал, айргаа хөхүүрт нь бүрдэг байя. Ингэж байж өөрсдийнхөө  эрүүл мэндийг болон цагаан идээгээрээ дайлж байгаа хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаална.

ХУВАНЦАР САВНЫ ТЭМДЭГЛЭГЭЭ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 1, 5 тэмдэглэгээтэй сав аюулгүй, 2, 4 тэмдэглэгээтэй савыг зөвхөн нэг удаа ашиглана.

3, 6, 7 тэмдэглэгээтэй савыг хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй гэж зөвлөдөг. Таны хэрэглэж буй хуванцар саван дээр ямар нэг тэмдэглэгээ огт бичигдээгүй байвал юунд хэрэглэх нь тодорхойгүй тул хоол хүнсэндээ огт хэрэглэж болохгүй. Мөн хуванцар савны халуун хүйтэнд тэсвэрлэх ( +, - ) температурын заалтуудыг заавал мөрдөж хэрэглэх хэрэгтэй.

Төгсгөлд нь хэлэхэд ёроолтой болгонд хүнс, цагаан идээгээ хийж, будгийн лакны саванд үнээгээ саадаг хайнга, буруу хэрэглээнээс болж олон төрлийн өвчлөл, тэр тусмаа хорт хавдарт өртөхийг үгүйсгэхгүй. Тиймээс эрүүл мэндийнхээ төлөө сав суулгын хэрэглээгээ зөв болгоорой.

Эх сурвалж: Хоолзүйч-Hoolzuich

Бусад мэдээ

“Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-ын бэлтгэл ажлыг хангаж байна

“Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-ын бэлтгэл ажлыг хангаж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хот

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон хөнгөлөлт эдлэхээр боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон хөнгөлөлт эдлэхээр боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ЗТХЯ-ны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэх тарифыг хөнгөлөхөөр боллоо.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.