fitness
  • 425 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-17

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо 2023 оны долдугаар сарын 13-14-нд болсон АСЕАН-ны Бүсийн 30 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо.

Тус чуулга уулзалтад оролцох үеэрээ тэрбээр бусад улсын Гадаад хэргийн сайд нартай хоёр талт уулзалт хийхээс гадна чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож Монгол Улсын баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар үг хэлсэн юм.

Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ бүс нутгийн тогтвортой байдлыг хангах үйл хэрэгт олон улсын эрх зүйн хүрээнд Монгол Улс өөрийн хувь нэмрийг үргэлжлүүлэн оруулж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотолж, өнгөрсөн 6 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”олон улсын бага хурал, мөн Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалтын дүнгийн талаар танилцуулжээ.

зураг
 
Гадаад Харилцааны Яам

Түүнчлэн тэрбээр Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо ажиллах үеэрээ индонезын хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзлаа.

Ингэхдээ Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, мөн халал аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг тус улсад экспортлох боломжийн талаар мэдээлэл өгч, уул уурхай, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Индонез Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим (KADIN)-ын удирдлагад хоёр улсын хамтарсан механизм байгуулах санал тавьж, бизнес эрхлэгчдийг холбох зорилгоор Улаанбаатар хотноо ойрын хугацаанд бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулахаар тогтов.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Бусад мэдээ

Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт шинжлэх сонсгол өнөөдрөөс эхэллээ

Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт шинжлэх сонсгол өнөөдрөөс эхэллээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эрг

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЖ 99 МЯНГАН ХҮН САНАЛАА ӨГӨӨД БАЙНА

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЖ 99 МЯНГАН ХҮН САНАЛАА ӨГӨӨД БАЙНА

Dparliament.mn цахим системээр эхлүүлсэн НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.