Улаанбаатарт орон сууцны үнэ 2023 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн байна.
Өнгөрсөн сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.79 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.96 сая төгрөг байна. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.41 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.94 сая төгрөг байна.