fitness
  • 476 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-17

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийлээ. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна.

Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа -2050” бодлогын баримт бичгийн талаар оролцогчдод танилцуулж, эдийн засаг сэргэж буйг хэлээд “2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласнаас хойш Боомтын сэргэлтийн хүрээнд төслүүд амжилттай хэрэгжиж байна. Дараагийн анхаарах салбар бол эрчим хүчний салбар. ДЦС-уудын насжилт дууссан, алдагдалтай ажилладаг зэрэг олон бэрхшээл хэлдэг. Эрчим хүчний салбар ашигтай ажиллах ёстой. Энэ нь өөрөө эрчим хүчний сэргэлт. Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж байж, ногоон эдийн засаг хөгжинө. Жил бүр 200 гаруй сая ам.долларын эрчим хүч гаднаас авч буйг бууруулахын тулд та бүхэн энэ цаг үеийг ашиглах ёстой. Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллаж байна” гэлээ.

Уулзалтад төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцлоо. Мөн 21 аймгийн дулааны цахилгаан станц болон хувийн хэвшлийн төлөөлөл цахимаар оролцсон юм.

Уулзалтад оролцогчид саналаа хэллээ.

Бусад мэдээ

Б.Мөнгөнсаран туркийн боксчныг 5-0 харьцаагаар яллаа

Б.Мөнгөнсаран туркийн боксчныг 5-0 харьцаагаар яллаа

Боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод өнөөдөр

Зарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Зарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж б

Ариунзул С.
Ариунзул С.