fitness
  • 722 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-17

Японы “TBS” телевизээр “VIVANT” нэртэй олон ангит уран сайхны кино өчигдрөөс \2023.07.16\ цацагдаж эхэлжээ. Энэ киноны зарим зургийг Монгол Улсад авсан төдийгүй монгол жүжигчид тоглосон гэдгээр онцлогтой юм. Тодруулбал, кинонд СТА, жүжигчин Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, жүжигчин Х.Цасчихэр нар тогложээ.

Киноны үйл явдлаас цухас дурдвал, гол дүрүүд томоохон хэмжээний төсөлд их хэмжээний хөрөнгө оруулсан ч, мөнгөө буруу шилжүүлсэн тул үүнийгээ олохоор өөр улс руу очих бөгөөд тэнд олон үйл явдал өрнөх аж.

Киноны гол дүрийн жүжигчид болох Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи нар нь Японы А зэрэглэлийн уран бүтээлчид юм байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.