fitness
  • 539 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-17

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Далан булаг гэх газар “Сарлаг” наадам зохион байгуулахаар тов зарлажээ. Наадам долдугаар сарын 20, 21-ний өдөр болох юм байна.

Наадмын нээлтээр сарлаг унасан сайхан хос, сарлагтай парад, тохоштой сарлаг зэрэг үзүүлбэрийг үзэгч олонд сонирхуулах аж. Мөн сарлаг бугуйлдах болон булгиулах, сарлагийн сүүтэй үнээ шалгаруулах зэрэг тэмцээн болох юм байна. Түүнчлэн сарлагийн уралдаан, сарлагийн бух шалгаруулах тэмцээнтэй аж.

Ташрамд мэдээлэхэд, энэхүү наадмыг анх 2014 онд зохион байгуулсан бөгөөд өдгөө тав дахь жилдээ болж буй юм. Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сум нь байгаль цаг уурын хувьд сарлаг маллах хамгийн таатай нутаг бөгөөд 2022 оны байдлаар 34 мянган толгой сарлаг үхэр тоолуулсан.  Сумын малчин өрхийн  орлогын 30 орчим хувийг сарлаг үхрээс гарч буй  бүтээгдэхүүн эзэлдэг.

Сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин иргэдийг дэмжих, бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын арга хэмжээ болгон хөгжүүлэх зорилгоор “Сарлаг наадам”-ыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ нь гадаад дотоодын жуулчдын сонирхон ирж үздэг арга хэмжээ болж өргөжжээ.

Бусад мэдээ

Энэ оны эхний таван сард хууль бусаар мод бэлтгэх 139 гэмт хэргийг шийдвэрлэжээ

Энэ оны эхний таван сард хууль бусаар мод бэлтгэх 139 гэмт хэргийг шийдвэрлэжээ

Энэ оны эхний таван сард байгаль орчинд хор хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй 450, зөрчлийн шин

Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй

Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй

Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, хэрэгжилтийг хангах, багшийн хомсдолыг арилгах,

Ариунзул С.
Ариунзул С.