“Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөл удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”, “Тавантолгой түлш” ХХК-ийн дүрмийг тус тус үндэслэн “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 3 (гурав) гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжлийн 1, хууль, эрхзүйн чиглэлийн мэргэжлийн 1, уул уурхай, эрчим хүчний инженер чиглэлийн мэргэжлийн 1, нийт 3 хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна.
Нэг. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид хууль тогтоомжоор тавигддаг нийтлэг шаардлага:
1.1 Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хангалттай ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлагатай байх;
1.2 Компани эсхүл түүний толгой, хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
1.3 Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх;
1.4 Компани эсхүл түүний толгой, хараат, охин компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);
1.5 Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компани эсхүл түүний толгой, хараат охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхэлж байгаагүй байх;
1.6 Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;
1.7 Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх;
1.8 Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
1.9 Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
1.10 Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
1.11 Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
1.12 Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх;
1.13 Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
1.14 Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
1.15 Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй байх;
1.16 тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.
2. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:
2.1 Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг /эдгээр чиглэлд мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх, мэргэшсэн аудиторын аль нэг эрхтэй байх шаардлагатай./, хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, уул уурхай, эрчим хүч, үйлдвэрлэлийн инженерийн аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх;
2.2 Стратеги, бизнес төлөвлөлт, менежмент, эдийн засаг хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага, аудит, комплайнс, бизнесийн эрх зүй, компанийн засаглал, байгаль орчин, ногоон хөгжил, манлайлал, төслийн удирдлагын чиглэлээр амжилттай ажилласан туршлагатай байх;
2.3 Бүтээлч идэвхтэй, ажлын хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй, шударга, өндөр ёс зүйтэй, харилцааны чадвартай, хараат бусаар бие дааж шийдвэр гаргах болон багаар хамтарч ажиллах чадварууд эзэмшсэн байх, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлэхэд хангалттай цаг зарцуулах боломжтой байх.
2.4 Дараах шалгуурыг хангасан байвал давуу тал болно. /Зайлшгүй биш/
Хоёр. Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт / өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт /;
2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
3. Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Нийгмийн даатгалын лавлагаа /e-mongolia/;
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын эх хувиас хийсэн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /e-mongolia/;
7. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
8. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
9. Хараат бус гишүүнд тавигдах тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд;
10. Нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох материалууд болон баталгааны хуудас.
Гурав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах.
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 12:00 цаг хүртэл Улаанбаатар хот, 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, “Хөдөлмөр тауэр” барилгын 503 тоот өрөөнд хүлээн авна. Материал ирүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО