fitness
  • 452 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-18

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулж байна. Мэдээллийг ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын ахлах статистикч С.Норов танилцуулж байна.

Тэрбээр, НДЕГ-ын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагаст 1.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 281.2 тэрбум төгрөгөөр өссөн.  Уг өсөлтөд тэтгэврийн даатгалын сангийн орлого  201.3 тэрбумаар өссөн нь голлон нөлөөлжээ.

Тус сангийн зарлага 1.8  их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 194.6 тэрбум төгрөгөөр өсөхөд Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 150 тэрбумаар өссөн нь голлон нөлөөлсөн.

Тэтгэврийн даатгалын сангаас энэ оны эхний хагаст 489 мянган хүнд 1.6 их наяд төгрөг олгосон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17.5 мянган хүнээр нэмэгдсэн, олгосон тэтгэврийн хэмжээ 138 тэрбум төгрөгөөр өссөн.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 57.4 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1700 хүнээр буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 1 тэрбумаар өссөн байна. Халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн:

  • 62.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн
  • 27 хувь нь тэжээгчээ алдсан 18 хүртэлх насны хүүхэд
  • 10.7 хувь нь ахмад настан
  • 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны эхний хагас жилд 114.9 мянган хүн хамрагдсаны 51.9 хувь нь асаргааны тэтгэмжид, 48.1 хувь нь онцгой тохиолдлын болон амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан. Хүнс  тэжээлийн дэмжлэг үзүүлэх тэтгэмжид 109.1  мянган хүн хамрагдсан нь өмнөх оныхоос 26.9 хувиар буурчээ. Энэ нь ХНХЯ-наас хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийг сонгох журамд өөрчлөлт оруулсантай холбоотой гэв.

Бусад мэдээ

Давсны 4145 тонн, бодисын 2759 тонн нөөцтэй байна

Давсны 4145 тонн, бодисын 2759 тонн нөөцтэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанба

Пап Францисын айлчлалд зориулсан шуудангийн марк худалдаанд гарлаа

Пап Францисын айлчлалд зориулсан шуудангийн марк худалдаанд гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Франц

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.