fitness
  • 587 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-18

Энэ оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Татварын байгууллагын эх сурвалж мэдээллээ.

Энэ оны эхний улиралд 1.1 сая иргэнд 69 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. Харин хоёрдугаар улиралд хэчнээн иргэнд хэдэн төгрөгийн буцаан олголт өгөх нь удахгүй тодорхой болох аж. Иргэд энэ оны 4-6 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа системд бүртгүүлэх хугацаа энэ сарын 10-нд дууссан. Татварын байгууллага ирсэн хүсэлтийн дагуу татварын тайланг хянан шалгаж байна.

Татварын тухай хуульд зааснаар харьяалах татварын алба хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх шаардлагатай байдаг аж.

Ингэснээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргах хуультай юм.

Бусад мэдээ

Н.Учрал: Хүүхдийн 50 хувь нь садар самуун мэдээ, 82 хувь нь зүй бус зурвас хүлээн авдаг

Н.Учрал: Хүүхдийн 50 хувь нь садар самуун мэдээ, 82 хувь нь зүй бус зурвас хүлээн авдаг

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулийн

Ерөнхий сайд Ховд аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Ховд аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна.Тэрээр аймгийн иргэдтэй уулзжээ.Иргэд шүүх заса

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.