fitness
  • 534 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-19

КИНОНЫ НҮҮДЭЛ” олон улсын сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлж байна.

Соёлын яам, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл, “Иргэдийн цахим оролцоо” ТББ-аас энэ хөтөлбөрийг санаачлан ирэх сарын 1-нээс есдүгээр сарын 29-нд зохион байгуулах юм байна. Уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалт явуулан,  хөтөлбөрт 100 хүнийг хамруулна. Сургалтаар кино зохиол хэрхэн бичих, бичсэн зохиолыг хэрхэн хөгжүүлэх, зохиолоо хэрхэн төсөл болгох буюу зохиолоо дэлгэцэд гаргах  хүртэлх үе шат зэргийг заах аж.  

Сургалтыг гаднын мэргэжилтнүүд буюу 5 багш, 8 зөвлөх цахимаар болон биечлэн заана. Кино салбарт олон жил ажилласан мэргэжилтнүүд сургалтыг явуулна. Энэ сургалтыг хоёр жилийн өмнөөс төлөвлөн эхлүүлж байна. Уран бүтээлчдээс авсан судалгаанд үндэслэн хөтөлбөрийн агуулгыг бэлтгэжээ. Сургалт 8 долоо хоног үргэлжилнэ, хөтөлбөр 5 хэсэгтэй гэв.   

Сургалтыг явуулсны дараа кино уран бүтээлчдийг дэмждэг, АНУ, Австралийн томоохон арван сангийн төлөөлөл Монголд ирж, монгол уран бүтээлчидтэй танилцах юм байна. Энэ үеэр хоёр өдрийн чуулга уулзалт зохион байгуулна.   

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.