fitness
  • 527 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-21

үнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас “Үүлэнгөү” ХХК-ийн 2302000157дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйлдвэрлэлд хэрэглэж байсан махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр рН өндөр, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч болон хөгц, мөөгөнцөр илэрсэн, үхсэн малын мах буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй бүтээгдэхүүн гэдэг нь тогтоогдсон байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32023/5653 дугаартай захирамжаар “Үүлэнгөү” ХХК-нд битүүмжилсэн үхрийн мах 11.886 тонн, шулж чанахад бэлтгэж усанд сойсон байсан 3.46 тонн, нийт 15.346 тонн махыг устгуулах шийдвэр гаргажээ.

Шаардлага хангаагүй 15.3 тонн мах нь 165 сая төгрөгийн үнэлгээтэй юм. Өчигдөр буюу энэ сарын 20 өдөр Улаанчулуутын хогийн цэгт устгажээ.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Бусад мэдээ

Шөнө ганцаараа явж байгаа иргэнийг дээрэмддэг 17-23 насны этгээдүүдийг баривчилжээ

Шөнө ганцаараа явж байгаа иргэнийг дээрэмддэг 17-23 насны этгээдүүдийг баривчилжээ

Дээрх этгээдүүд нь урьдчилсан байдлаар дөрвөн удаагийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Зарим нь удаа дараа ял шийтгэгдэж байсныг мэдээллээ.

ЗӨВЛӨГӨӨ: Цасан шуурганд төөрсөн бол сандарч, гүйж хөлөрч болохгүй

ЗӨВЛӨГӨӨ: Цасан шуурганд төөрсөн бол сандарч, гүйж хөлөрч болохгүй

Цасан шуурганд төөрсөн бол сандарч, гүйж хөлөрч болохгүй гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэд

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.