fitness
  • 506 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-24

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Бадамжунайд энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг нийт гурван сарын хугацаанд цагдан хорьсон бөгөөд долдугаар сарын 10-ны өдрөөс эл шийдвэрийг өөрчилжээ.

Тодруулбал, Т.Бадамжунайн өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Шүүх хүсэлтийг хангаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болгожээ.

Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй юм.

Бусад мэдээ

II улирлын НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

II улирлын НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Татварын ерөнхий газраас 2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж э

Аваар ослоос сэргийлэх цогц арга хэмжээ авна

Аваар ослоос сэргийлэх цогц арга хэмжээ авна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга

Ариунзул С.
Ариунзул С.